Утас: +976-70148170, 976-99118170 

Турк улсын FORMUL Групп

 

anasayfa res enFORMUL KALIP PLASTIK SAN компани Турк улсын Станбулд байрладаг ба халуун, хүйтэн усны системд зориулагдсан PP-R хоолой болон холбох хэрэгсэлийн томоохон үйлдвэрлэгч, экспортлогч юм. Тус компани 1990 онд байгуулагдсан бөгөөд одоо чанар болоод найдвартай байдлаараа өөр хоорондоо ижил FORMUL, AQUAPA, AQUAPIPE, FORAQUA нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргаж байна. Бүтээгдэхүүнүүд нь ISO 9000, CE, TSE, DVGW, SKZ, TZW, GOST, UkrSEPRO зэрэг сертификатуудтай.

Материал
Формулын хоолой, холбох хэрэгсэлийг полипропилин сопилимерээр хийдэг (PP-R Type-3). PP-R сопилимер нь ихэвчлэн цэвэр ус, халуун ус, шал болон радиаторын халаалтын шингэн түгээлтийн системд хэрэглэдэг. PP-R сопилимер нь бусад хуванцар материалуудаас ашиглалтын хугацаа урт, даралт болон халуунд өндөр эсэргүүцэлтэй, уян хатан чанар маш сайн, дулаан тусгаарлалт өндөр, дуу чимээ дамжуулдаггүй, эрүүл ахуйнд сайн гэх мэт олон давуу чанартай. Энэхүү материал нь Германы DIN 8077 стандартыг хангадаг. 

Итали улсын Unidelta Компани

 
GRUPPO_DELTALL.jpg

Итали улсын UNIDELTA компани 1973 оноос усны суваг, хийн шугам, усалгааны систем, галын шугам, ус зайлуулах систем болон халаалтын системд зориулж полиэтилин хоолой хийж эхэлсэн. UNIDELTA нь 40 жилийн хугацаанд тасралтгүй өсөн дэвжиж, өнөөдөр бүх бараа бүтээгдэхүүнүүд нь (UNI EN ISO 9001:2008) чанарын стандартыг хангасан сантехник халаалтын системын тэргүүлэгч үйлдвэр болсон юм.
Unidelta-гийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээний (yндны усны систем) халуун хүйтэн усны системд хэрэглэхэд маш зохимжтой бөгөөд зэврэлт үүсдэггүй, усанд нөлөө үзүүлдэггүй, дуу чимээ тусгаарладаг сайн талтай. Түүнээс гадна хоолой нь өөрийн жин бага, уян хатан шинж чанартай, угсарч холбоход амар хялбар байдаг.
Радиатортой холбож халаатын системд ихэвчлэн хэрэглэдэг ба ийнхүү ашиглахад өндөр температур эсэргүүцэх чадвар маш сайн. Халаалтын системд угсархад дулаалгатай хоолойг нь хэрэглэвэл дулаан хадгалалт ( дулаан алдагдал бага ) хамгийн өндөр байдаг.

 

Турк улсын PEKPAN Групп

 

uildverPEKSA PROFIL SANAYI 1965 онд байгуулагдсан бөгөөд панел радиаторын үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж улам өсөн дэвжиж байна.
Турк улсын PEKSA группын ган хэвлэмэл радиатор нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч брэнд болоод байна. Үйлдвэрлэл нь бүрэн автомат бөгөөд жилд 2 сая гаруй ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрийн оны зах зээлд төдийгүй дэлхийн 40 гаруй оронд экспортолж байгаа нь тухайн бараа бүтээгдэхүүний чанар өндөр байгааг илтгэдэг юм.

Турк улсын PAKKENS Компани

 pakkknneee

Pakkens нь 1976 онд байгуулагдсан бөгөөд дангаар эзэмшдэг гэр бүлийн компани юм. Анхлан автомашины салбарт ажиллаж байсан ба 1980-аад оны эхээр Турк улсад анхны даралт хэмжигчийн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

1998 оноос гуулин хаалтууд үйлдэрлэх болсон ба радиаторын термостат хаалтны Турк улс дахь анхны үйлдвэрлэгч юм.